Thursday, May 22, 2014

Гарын авлага

Миний тухай

Овог: Шийлэг
Нэр: Гангэрэл
Мэргэжил: Мэдээл зүйн багш
Дуртай өнгө: Цагаан

Нүүр

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Оюутан солилцоо

Швейцарийн Холбооны Улсын Багшийн Дээд Сургуульд 2014-2015 оны хичээлийн жилд тэтгэлэгтэй суралцах оюутнууд тодорлоо
МУБИС – ГХС-ийн Герман Хэл Аргазүйн Тэнхэм нь 2006 оноос эхлэн Швейцарийн Холбооны Улсын Тургау мужийн парламентийн гишүүн асан Анита Фарнигийн удирдан явуулдаг  “Хэлний сургалт ба багш боловсрол” хөтөлбөрийн хүрээнд  нийт 21 оюутныг Швейцарийн Холбооны Улсын Багшийн Дээд Сургуульд 100% тэтгэлэгтэй (оюутан бүрт жилийн 13,000 CHF буюу 23 сая төгрөгийн) нэг жилийн хугацаатай суралцуулаад байна. Ирэх 2014-2015 оны хичээлийн жилд тус тэнхмээс
ГХБ-3-р ангийн оюутан  Б. Мяндсан, 
2-р ангийн оюутан Ц. Дуламрагчаа, Ц. Лхагвадулам, Б. Түвшинзаяа нар шалгарч Швейцарь улсыг зорих боллоо.

Шалгарсан оюутнууддаа амжилт хүсч, сайн сайхныг хүсье.

МУБИС-ГХС-Герман Хэл Аргазүйн Тэнхэм

2014 оны 4 дүгээр сар 18

Ажлын байр

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬД БАГШ ШАЛГАРУУЛЖ АВНА
ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:
МУБИС, МУИС болон гадаадын их дээд  сургуулиудыг  магистр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн, ерөнхий боловсролын сургууль  болон   их дээд  сургуулиудад  багшилж байсан болон багшилж байгаа, багшлах туршлагатай, судалгааны арга зүй эзэмшсэн,  гадаад хэл (англи, орос), сурган  хүмүүжүүлэх ухаан, боловсрол судлалын зохих  мэдлэгтэй, мэдээлэл харилцаа технологийн хэрэглээний чадвар  эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, оюутнуудтай харилцах эв дүйтэй, бүтээлч сэтгэлгээтэй,  боловсролын шинэчлэлд нээлттэй,  тогтвор суурьшилтай ажиллах,  багшийн ёс зүйг сахидаг байх.

Сургуулиуд Мэргэжлийн чиглэл Шалгаруулж авах багшийн тоо Тусгай шаардлага
   1    Багшийн сургууль Монгол хэл- дидактик 1 Их дээд сургууль болон ЕБС-д монгол хэл- дидактикийн чиглэлээр 2-оос дээш жил ажилласан  багшлах туршлагатай, боловсролын шинэчлэлийн бодлого, зорилго, зорилтын талаар зохих мэдлэгтэй,  онолын мэдлэг, заах аргазүйн хувьд туршлагатай байх.
3 Гадаад хэлний сургууль Англи хэл 1 Их дээд сургууль болон ЕБС-д  багшилж байсан туршлагатай, бакалаврын диплом нь “Англи хэлний багш” мэргэжилтэй, магистр буюу түүнээс дээш зэрэг цолтой,  байхаас гадна TOEFL, IELTS-ийн шалгалтын өндөр оноотой байх. 
4 Байгалийн ухааны сургууль Микробиологи 1 Их дээд сургууль болон эрдэм шинжилгээ судалгааны байгууллагад ажиллаж байсан, багшлах туршлагатай байхаас гадна мэргэжлээрээ магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх, 
Эрүүл мэнд 1 Их дээд сургууль, ЕБС ажиллаж байсан багшлах  болон судалгаа шинжилгээний ажлын туршлагатай, магистр болон түүнээс дээш зэрэгтэй,  эрүүл мэндээс гадна биологийн мэргэжлээр   хөрвөж ажиллах боломжтой, чадвартай байх. 
Генетик, молекул биологи 1 Их дээд сургууль болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагад ажиллаж байсан багшлах  болон судалгаа шинжилгээний ажлын туршлагатай, генетик, молекул биологоор доктор хамгаалсан байх  
Газарзүй  1 Их дээд сургууль болон ЕБС-д багшилж байсан болон шинжлэх ухаан боловсролын байгууллагад ажиллаж байсан туршлагатай, судалгааны ажил хийх чадвартай байх. / Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн их дээд сургууль төгссөн бол давуу тал гэж үзнэ./
5 Дүрслэх урлаг технологийн сургууль Дүрслэх урлагийн онол, өнгөт зураг, хар зураг 1  Их дээд сургууль болон ЕБС-д багшилж байсан туршлагатай,  дүрслэх урлагийн онол,  өнгөт, хар зураг   хичээлийн агуулга арга зүйг судалсан,  хичээл заах мэргэжлийн бэлтгэл, чадвартай, тогтвор суурьшилтай, багаар ажиллах чадвартай,  хариуцлагатай байх.   
6 Сургуулийн өмнөх боловсролын сургууль Бага насны хүүхдийн хэл заах арга зүй 1 Сургуулийн өмнөх насны хүүхдийн СХУ, сэтгэл судлалын болон сургуулийн өмнөх боловсролын багшийн мэргэжилтэй, сургуулийн өмнөх насны хүүхэдтэй ажилласан туршлагатай, судалгаа шинжилгээ хийх аргазүйд суралцсан байх.
7 Архангайн багшийн сургууль Математик 1 Их дээд сургууль болон ЕБС- д  5-аас дээш жил багшилж байсан болон багшилж байгаа,  тухайн мэргэжлээрээ онолын болон заах аргазүйн өндөр чадвартай байх  
Англи хэл 1 DynEd-ийн Англи хэлний сургалтын
хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор магистр буюу түүнээс дээш зэрэг цолтой, бакалаврын диплом  нь “Англи хэлний багш” мэргэжлээр төгссөн. 5-аас дээш жил ажилласан багшлах ажлын туршлага, мэдлэг ур чадвартай байх. / ОУ-ын TOEFL, IELTS-ийн өндөр оноо авсан байх./ 
  Нийт багшийн тоо   10  

Бүртгэл: 2013 оны 12 дугаар сарын  23- наас 01 сарын 17- ны  хооронд МУБИС-ийн А байрны 203 тоотод явагдана.
Бүртгүүлэхдээ:  CV,  Бакалавр, магистр, докторын дипломын баталгаажуулсан хуулбар,  төрийн албаны нэгдүгээр маягт, ажил  байдлын тодорхойлолт, иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар,   нэг хувь  цээж зураг /3*4/,  шалгалтын хураамж 20000 төгрөг тус тус авч ирнэ үү.
2014 оны  01 сарын  20 -ноос 23-ны  өдрүүдэд дараах чиглэлээр явагдана. Үүнд:
Шалгалт:
Мэргэжил
Гадаад хэл (Англи болон орос хэл )
Мэдээлэл харилцаа технологийн хэрэглээний чадвар
Боловсрол судлалын орчин үеийн асуудлууд
Холбогдох утас: 311547,  323102, 9979-1171

УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр МУБИС-д зочилж багш, оюутан залуучуудтай уулзалт хийлээ

ИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд МУБИС-д зочилж багш, оюутан залуучуудтай уулзалт зохион байгуулж, англи хэлний цахим сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн байдал, оюутнуудын бүтээн туурвисан сургалтын цахим хэрэглэгдэхүүнтэй танилцав. УИХ-ын дарга ярилцлагын үеэрээ МУБИС-д тэтгэлэгтэй суралцах хөтөлбөрийг өргөжүүлэх, бага ангийн багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Дуу


 www.youtue.com
Жавхлангийн дуу
Намсрайноров
Амаржаргал
Бат-эрдэнэ
Баясгалан