Швейцарийн Холбооны Улсын Багшийн Дээд Сургуульд 2014-2015 оны хичээлийн жилд тэтгэлэгтэй суралцах оюутнууд тодорлоо
МУБИС
– ГХС-ийн Герман Хэл Аргазүйн Тэнхэм нь 2006 оноос эхлэн Швейцарийн
Холбооны Улсын Тургау мужийн парламентийн гишүүн асан Анита Фарнигийн
удирдан явуулдаг “Хэлний сургалт ба багш боловсрол” хөтөлбөрийн
хүрээнд нийт 21 оюутныг Швейцарийн Холбооны Улсын Багшийн Дээд
Сургуульд 100% тэтгэлэгтэй (оюутан бүрт жилийн 13,000 CHF буюу 23 сая
төгрөгийн) нэг жилийн хугацаатай суралцуулаад байна. Ирэх 2014-2015 оны
хичээлийн жилд тус тэнхмээс ГХБ-3-р ангийн оюутан Б. Мяндсан,
2-р ангийн оюутан Ц. Дуламрагчаа, Ц. Лхагвадулам, Б. Түвшинзаяа нар шалгарч Швейцарь улсыг зорих боллоо.

МУБИС-ГХС-Герман Хэл Аргазүйн Тэнхэм
2014 оны 4 дүгээр сар 18
No comments:
Post a Comment