Adobe
Photoshop програм нь зургийн файлтай ажилладаг програм юм. Энэхүү
програм нь фото болон төрөл бүрийн зургийг засварлах, зураг эвлүүлэн
зохиомжлох, зураг зурхад зориулагдсан програм юм. Мөн хэвлэлийн эх бэлтгэхэд
өргөн ашигладаг. Сонин сэтгүүл хаяг, реклам, танилцуулга, сав баглаа боодолд ашиглагдах
зураг, текст зэргийг өвөрмөц зохиомжлон хийж болно.
Энэхүү програмыг сайтар эзэмшсэнээр бүхий
л амьдралынхаа турш ганц ч зураг зурж үзээгүй хүн өөрийнхөө уран сайхны торгон
мэдрэмжээрээ өөрийн бодлыг маш гайхалтайгаар бодит дүрслэл болгон хэрэгжүүлэхэд
хамгийн сайн туслагч нь болж чадна.
Тус програм дээр *.psd, *.jpg, *.eps, *.bmp, *.tif гэх мэт маш
олон төрлийн
зурагтай ажиллах боломжтой бөгөөд зурсан зурсан зургаа өөр өөр өргөтгөлтэйгөөр (төрөлтэй) файл болгон
хадгалах боломжтой бөгөөд төрлөөс хамааран янз бүрийн шинж чанартай байдаг.
Adobe Photoshop програм дээр ер нь шинээр зураг
зурхаасаа илүү бэлэн зургийн файлууд дээр (хуучин
зураг) боловсруулалт
хийх нь илүү тохиромжтой. Та боловсруулах гэж байгаа файлаа (зургаа) ямар нэг байдлаар компьютертээ оруулаад хадгалсан
байх ёстой.
Тоон дүрслэл:
Компьютер дээр ажиллаж болох бүх мэдээллийн төрлүүд,
түүнчлэн дүрслэн үзүүлэх график зургуудыг тоон хэлбэрт (коджуулсан ) хөрвүүлсэн
байдаг. Зураг, график файлуудыг 2 ангилна.
- Растерын график (цэгийн
цугларалтаар)
- Векторын график (математик
объектоор ) зурна.
Adobe
Photoshop програм нь растерын графиктай ажилладаг програм бөгөөд векторын
графикийг ачаалахад растерчлан (цэгчлэн) хөрвүүлдэг.
Растерын график:
Растерын графикийг цэгэн дүрслэл гэж нэрлэж болно. Растерын
график нь компьютер, дэлгэц, сканер зэрэг төхөөрөмж үүсэхээс олон зуун жилийн
өмнө хүмүүс түүнийг өдөр тутмын ажил амьдралдаа ашигладаг байжээ. Зураач нар бүтээл
туурвихдаа ”тор”-н байгууламжаар зурсан бүдүүвч зураг гарган дараа нь тусгайлан
бэлтгэсэн таар эсвэл картонан цаасан (ханан зураг) дээр буулгахад
ашигтай энэ аргыг сонгодог байв.
Растерын график нь нягтралаас бүрэн хамааралтай бөгөөд
нягтрал нь нэгж хавтгайд ногдох цэгийн тоогоор тодорхойлогдоно. Растерын график
файлыг томруулан хэвлэхэд зургийн чанар муудна.
Растерын графикийн багагүй чухал чанар бол фотолог чанар юм.
Гэвч растерын график нь үндсэн хэд хэдэн дутагдалтай байдаг. Растерын графикийн
програм дээр ямар нэгэн зүйл зурж эхлэнгүүт анхны алхмаас мэдрэгдэх ба энэ нь
зураг зурж эхлэхээс өмнө тодорхой зөвшөөрөгдсөн утгууд (нэгж урт дахь
цэгийн тоо, өнгөний харьцаа, нэгж цэг дэх битийн тоо) болон зургийн
хэмжээ зэргийг ажлаа эхлэхээс өмнө мэдсэн байх шаардлагатай. Дараа нь эдгээр утгуудыг
өөрчилж болох боловч олон удаа өргөн зайнд ямар нэг алдаагүйгээр хийгдэх
боломжгүй юм.
Зурган файлынхаа нягтралыг өндөр байлгах юм бол тухайн
зураг чанар сайтай хэвлэгдэнэ. Нягтрал өндөр болох тутам файлын хэмжээ дагаад
их болно. Файлын хэмжээг аль болох бага байлгах хэрэгтэй. Иймээс таны боловсруулж
байгаа файл (зураг)-ынхаа нягтралыг өндөр,
хэмжээг бага байлгахыг зориорой.
Хамгийн өндөр нягтралтай хэмжээ багатай зургийн файлын
төрөл JPEG юм.
Векторын график:
Векторын графикт бүх зургууд нь математикийн объектын
төрлүүд болох зураасаар илэрхийлэгддэг. Зураас бүр биеэ даасан бусдаас хамааралгүй
бөгөөд зөөх, хэмжээ ихэсгэх, багасгах зэрэг хязгааргүй олон өөрчлөх боломжтой. Векторын
графикийг растерын графиктай харьцуулахад олон давуу талууд байдаг.
Дискний орон зайн хэмжээнд вектор график нь хэмнэлттэй
бөгөөд энэ нь зураг хадгалахад зайлшгүй шаардлагатай. Үүний гол учир нь растерын
графикт нэгж талбайд ногдох цэгийн тооноос түүний файлын хэмжээ шууд пропорциональ
хамааралтай байдаг бол вектор график нь нэгж тооны зураасаар дүрслэгддэг учраас
түүний файлын хэмжээ растерын графикаас бага байна.
Вектор графикийн объектууд хувирахдаа энгийн бөгөөд тэдгээрт
нарийн төвөгтэй үйлдлүүдийг хийхэд хялбар ба энэ нь дүрсийн чанарт ямар ч нөлөө
үзүүлдэггүй.
Вектор график нь нарийвчлалаас хамааралгүй тиймээс
векторын график файлыг жижгэрүүлэн, томруулан хэвлэхэд зургийн чанар хэвээр
хадгалагдана. Хамгийн өргөн хэрэглэгддэг вектор графикийн програмууд нь Corel Draw, Adobe Illustrator,
Macromadia Free Hand гэх зэрэг юм.
Гэвч нөгөө талаар вектор графикийн дүрслэл цэвэр уран зургийн
үйл ажиллагаанд хязгаарлагдмал, фото зургийн хувьд зориулагдаагүй.
Гол дутагдалтай тал нь програмаас хамааралтай бөгөөд програм
болгон өгөгдлийг өөрийнхөө үндсэн форматад хадгалдаг учраас зураг зөвхөн тухайн
програмд зориулагдан хийгддэг. Иймээс өөр програмаас алдагдалгүйгээр зөөвөрлөгддөг
байна.
Adobe фирмийн хувьд
вектор болон растерын графикийн програмын файлууд нь хоорондоо шилжин ашиглах
бүрэн боломжтой.
Зургийн нягтралын тухай:
Зургийн нягтрал буюу Resolution нь нэгж талбайд ноогдох цэгийн тоогоор тодорхойлогдоно.
Pixel per inch нэг
инчид ноогдох цэгүүд. Өөрөөр хэлбэл 1inch (2.54см) доторх цэгүүдийн олонлог. Adobe Photoshop-д зургийн нягтралыг
өөрчилж болдог ба ихэвчлэн зургийг 72ppi- тайгаар
дүрсэлсэн байдаг. Ихэнх зураг 72ppi-тай байдгын учир
нь дискэнд бага зай эзэлдэг. График (зураг) файлын Resolution гэдэг нь тус файлын
нарийвчлалын зэрэг буюу нягтрал юм.
Дэлгэцийн нягтралын тухай:
Дэлгэцийн нягтралыг dot
per inch буюу 1inch
(2.54см)-д ноогдох цэгийн
тоогоор хэмждэг. Бидний хэрэглэдэг ихэнх дэлгэц 96dpi-аар дүрслэгддэг.
Дэлгэцийн нягтралыг мэдсэнээр дэлгэц дэх зураг хэвлэгдсэн зурагнаас яагаад
ялгаатай байдгыг мэдэх болно. Дэлгэцийн нягтралаас өндөр нягтралтай зургийг
дүрслэхэд зураг сонгосон хэмжээнээсээ томоор харагдана (зургийн хэмжээ
өөрчлөгдөхгүй зөвхөн томоор харагдана).
Жишээлбэл: 144ppi
нягтралтай зургийг 72dpi-тай
дэлгэцэнд 12 инчээр дүрслэхэд энэ нь дэлгэцэнд 22 инч хэмжээгээр харагддаг. Учир нь дэлгэц
72 dpi-аар
дүрслэх бөгөөд 144 ppi-тай зургийг дүрслэхэд 22 инч талбай шаардагдана.
Өнгөний модель:
Adobe
Photoshop програмд өнгө нь дэлгэцний өнгө болон хэвлэгдэх өнгөнд ашиглагддаг
хэд хэдэн өнгөний модель, загваруудаас бүрдэнэ. Энэ өнгөний загварууд нь Adobe Photoshop програмын үндсэн
ойлголтуудыг нэг юм.
RGB,
Grayscale, CMYK болон Lab өнгөний
моделиуд нь Adobe
Photoshop програмд байнга хэрэглэгддэгээс гадна Duotone, Indexed, Multichannel зэрэг
тусгай өнгөний чадамжуудыг агуулсан байдаг.
RGB өнгийн
модель:
RGB(RED,
Green, Blue) өнгөний модель нь эдгээр 3 өнгөөр маш олон өнгийг
дүрслэх чадвартай байдаг. RGB өнгөний
нэгдлээр хүний нүдэнд хамгийн их үзэгддэг цагаан өнгө үүсгэдэг.
Red 246
Green 20
Blue 50 тус бүр
өнгөний шатлалтай. RGB дан 3
өнгөөр 16,7 сая гаруй бүтэн өнгийг дэлгэцэнд дүрсэлдэг. RGB-ын давхцсан өнгүүдээр
CMY өнгө
үүсгэдэг.
Red-Blue өнгөний
нэгдлээр Magenta
Red-Green өнгөний
нэгдлээр Yellow
Green – Blue
өнгөний нэгдлээр Cayn өнгө тус бүр
үүсдэг. CMYK өнгөн
дээр мөн адил ийм байдлаар RGB өнгө
үүсдэг
CMYK өнгөний
модель:
CMYK (Cayn,
Magenta, Yellow, Black /B-ийн оронд K бичдэг
нь Blue-тай эндүүрэхгүйн
тулд/) өнгөний модель
нь уусамтгай чанарыг шингэн аргаар хэвлэдэг. Цэвэр Cayn, Magenta, Yellow 3
өнгөний нэгдлээр хар өнгө үүснэ. Мөн хар нь биеэ даасан өнгө байдаг. Эдгээр 4-н өнгө
хэвлэлийн бүх өнгийг үүсгэдэг.
Lab
өнгөний модель:
Гэрэлтэлт нь дотроо 2 найрлагатай
1. Ногооноос улаан руу
2. Цэнхрээс
шар руу
Lab өнгө нь Adobe Photoshop-д нэг өнгөнөөс
нөгөө өнгөнд шилжихэд зориулагдсан завсрын өнгөний модель юм.
Bitmap өнгөний
модель:
Энэ
модель нь цэгээр төлөөлөгдсөн зурганд хар ба цагаанаар дүрслэгдэнэ. Өөрөөр
хэлбэл зураг нь хар ба цагаан гэсэн 2 өнгөнөөс тогтоно.
Grayscale өнгөний
модель:
Саарал өнгөний 256 шатлалтай. 0% цагаанаас 100% хар руу шатлагдсан өнгө юм.
Doutone өнгөний
модель:
Энэ
модель нь Grayscale өнгөн
дээр 1-3 өнгө нэмж завсрын өнгө гаргадаг.
Indexed
Color өнгөний модель:
Indexed Color руу
шилжүүлэхдээ Adobe
Photoshop нь CLUT
өнгө салгах хүснэгтийн тусламжтайгаар салгалт хийж 256 өнгө хүртэл
индексжүүлдэг.
Multichannel өнгөний модель:
Саарал өнгөний
256 түвшин бүхий сувгуудыг ашигладаг.
No comments:
Post a Comment